Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мэдээлэл


нийт 27

ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМЫН 4 ЧИГЛЭЛД МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА. ✅ Мөрөн сумын ИТХ-ын даргын 09 дугаар захирамжийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг хаваржил

2024-03-11 134
ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМЫН 4 ЧИГЛЭЛД МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА. ✅ Мөрөн сумын ИТХ-ын даргын 09 дугаар захирамжийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг хаваржилтын нөхцөл байдалд үнэлгээ хийж сумын 4-н чиглэлд ажиллаж байна. ✅ Энэхүү ажлын хүрээнд Мөрөн сумын ЗДТГ-аас өрнүүлж буй Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн малчин өрхүүдэд тусламж үзүүлэх "МАЛЧДАД ТУСЛАХ" аянд нэгдсэн албан байгууллага, ААН-ын тусламжийн эд зүйлсийг малчдад хүргэсэн ба одоогийн байдлаар Хаваржилтын нөхцөл байдал харьцангуй гайгүй, малын хотонд төлийн дуу цангинаж эхлээд байна.
khural.mn

АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

2024-03-01 36
АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
khural.mn

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2024-03-01 29
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
khural.mn

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2024-03-01 29
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

"МӨРӨН ХОТ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ"-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 02 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2024-02-20 34
✅2023оны 02 дугаар сарын 19-ны өдөр “Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв” Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 02 хуралдаан болж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. ✅“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн Өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм хэлэлцэх тухай. Асуудал оруулах: ТУЗ-ын дарга Б.Ганзориг ✅“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн Өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан. Асуудал оруулах: Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригт ✅“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн Өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай Асуудал оруулах: Мөрөн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга П.Одончимэг ✅“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн Өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгон батлах тухай Асуудал оруулах: Нэр дэвшүүлэх хорооны дарга Т.Төрболд ✅“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн Өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны бизнес төлөвлөгөө Асуудал оруулах: Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригт

✅Мөрөн сумын Гэмт хэрэг, зөрчлийн гаралт 2023 оны урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнгээр тодорхой төрөлдөө буурсан үзүүлэлттэй байна. ✅Сумын ГХЗУСАЗСЗ-ийн хуралдаан боллоо. Хуралдаанаар: 1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэр

2024-02-16 54
✅Мөрөн сумын Гэмт хэрэг, зөрчлийн гаралт 2023 оны урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнгээр тодорхой төрөлдөө буурсан үзүүлэлттэй байна. ✅Сумын ГХЗУСАЗСЗ-ийн хуралдаан боллоо. Хуралдаанаар: 1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх 2. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр: 3. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр: 4. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр: 5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 6. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв мэдээлэл хүргэх 7. Бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээгээр авах хариу арга хэмжээ 8. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил болон учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 9. Судалгаа шинжилгээ зэрэг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, бүх нийтийн хууль эрхзүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 2024 онд 8 бүлэгт 33 арга хэмжээг төлөвлөлөө.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит хуралдаан боллоо.

2020-03-12 1038
СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ээжүүдийг Алдарт эхийн 1, 2-р одонд уламжлах тухай, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан цаг үеийн асуудал, төрийн дээд шагналд тодорхойлох тухай, сургууль цэцэрлэгийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Дашчойнхорлин хийдийн үйл ажиллагаа явуулах санал уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Алдарт эхийн 1-р одон авах 8, 2-р одон авах 105 ээжийн материал ирсэн байна. Эдгээрээс МУ-ын ерөнхийлөгчөөс албан ёсоор одонгоо авах хүсэлтэй 6 ээж байгаа юм байна. МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн улс нийгэмдээ олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан сайчуудыг төрийн дээд одон медалиар шагнуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, мөн цэргийн гавьяаны одонгоор шагнуулахаар нийт 9 хүний холбогдох материалыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Аймгийн засаг даргын тамгын газарт хүргүүлэхээр боллоо. Сумын засаг даргын тамгын газраас сумын засаг даргаар баталгаажуулсан удирдамжийн дагуу 4 байгууллагын хамтарсан бүрэлдэхүүнээр 3 чиглэлд малчин өрхүүдийн өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцсан байна. 523 толгой мал төллөсөн, хүндэрсэн, тулгамдсан асуудал гараагүй гэсэн дүн мэдээтэй байна. Энэ 2020 онд сумын хэмжээнд 2 сургууль, 1 цэцэрлэгийн ой тохионо

Багийн ИНхурал зохион байгуулагдаж байна.

2018-01-20 198
Багийн Засаг даргад үнэлэлт дүгнэлт өгөх, 2017 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх, 2018 он Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг авч ажиллаж байна.

НӨУБ үүсэн байгуулагдсны 25-н жилийн ойг тохиолдуулан Мөрөн сумын ЕБС-уудын дунд зохион байгуулагдсан Миний Мөрөн хот Дэвжээ тэмцээн

2017-12-06 218
Мөрөн сумын ИТХ-ын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан зохион байгуулсан МИНИЙ МӨРӨН ХОТ дэвжээ тэмцээн ажилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэргүүн байранд Авъяас сургуулийн freedom баг, Дэд байранд Гурван-Эрдэнэ сургуулийн баг, Гутгаар байранд Дэлгэрмөрөн цогцолбр сургуулийн баг шалгарлаа. Нийт оролцсон сурагчиддаа өндөр амжилт хүсье

Мөрөн суманд Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдана.

2017-10-31 187
Улс тунхагласны баярт зориулсан "УРАНМАНДАЛ ХАЙРХАНЫ" хишиг хүчит бөхийн барилдаан 2017 оны 11 сарын 26-нд зохион байгуулагдана. ХАМРАХ ХҮРЭЭ: Хөвсгөл аймгийн харъяат сумын ХАРЦАГА, НАЧИН цолтой болон залуу бөхчүүд оролцоно.

"Айл хүний амь нэг" хөршийн холбоо

2017-10-31 203
МӨРӨН СУМЫН БАГ ТУС БҮРТ ХӨРШИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА Мөрөн сумын ИТХурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ДЗМОУБ-ийн Хөвсгөл ОНХХөтөлбөр, аймгийн ХГБЗХГазар, ГХУССЗЗөвлөл, ЭМГазар, Шүүх, прокурор, цагдаагийн газартай хамтран АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, ХӨРШИЙН ХОЛБОО сургалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт зөвлөгөөний үеэр Мөрөн сумын баг тус бүрт ХӨРШИЙН ХОЛБООНЫ БҮЛЭГ байгуулагдсан бөгөөд бүлгийн ахлагч нар туг, үнэмлэх, бүлгийн дэвтэрээ гардаж авлаа. Хөршийн хяналт холбоо нь нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах иргэдийн сайн дурын нэгдлийн анхдагч нэгж юм. Хөршийн холбоог үүсгэн байгуулснаар -ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРНА -АЮУЛГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ -ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИНӨ -ӨӨРСДИЙН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, ХӨРШ АЙЛУУДЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛНО -ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ АЙЛ ХӨРШИЙН ХҮЧИРХЭГ НЭГДЛИЙГ БИЙ БОЛГОЖ ЧАДНА ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА. Зөвлөгөөнд холбогдох байгуулагын төлөөлөлүүд хөршийн холбооны бүлгийн гишүүд болон Мөрөн сумын Иргэдийн хурлын төлөлөөлөгчид, багийн засаг дарга нар оролцлоо. АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ... Мөрөн сумын ИТХурал 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
khural.mn

Олон нийтийн цагдаа Ажиллаж эхэллээ.

2017-09-19 202
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 шинэчлэгдсэн /382 хуучин батлагдсан байсан/, 383, 384 дүгээр “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”,“Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам”, “Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлт, үнэмлэхний загвар батлах тухай” тушаалаар тус тус батлан, улсын нэгдсэн бүртгэлд оруулж, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөрөн сумын ИТХ-аас сумын хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн. Сургалтанд хамрагдаж төгссөхөөр 14 олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байна. Эхний ээлжинд урамшуулалт эргүүлээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль

2017-05-18 301
Монгол Улсыг залуучуудын орон хэмээн нэрийддэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэх хэрэгтэйг сануулсаар байв. Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин зүйлийг хуульчилж өгөх нь юу юунаас чухал. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоог тодорхойлох, эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
khural.mn

Мэндчилгээ хүргэх тухай

2017-05-04 159
МӨРӨН СУМЫН НИЙТ ХЭВЛЭЛИЙН АЖИЛТНУУДАД БАЯР ХҮРГЭХ ТУХАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%