2020-03-12
1118
СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ээжүүдийг Алдарт эхийн 1, 2-р одонд уламжлах тухай, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан цаг үеийн асуудал, төрийн дээд шагналд тодорхойлох тухай, сургууль цэцэрлэгийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Дашчойнхорлин хийдийн үйл ажиллагаа явуулах санал уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Алдарт эхийн 1-р одон авах 8, 2-р одон авах 105 ээжийн материал ирсэн байна. Эдгээрээс МУ-ын ерөнхийлөгчөөс албан ёсоор одонгоо авах хүсэлтэй 6 ээж байгаа юм байна.
МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн улс нийгэмдээ олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан сайчуудыг төрийн дээд одон медалиар шагнуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, мөн цэргийн гавьяаны одонгоор шагнуулахаар нийт 9 хүний холбогдох материалыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Аймгийн засаг даргын тамгын газарт хүргүүлэхээр боллоо.
Сумын засаг даргын тамгын газраас сумын засаг даргаар баталгаажуулсан удирдамжийн дагуу 4 байгууллагын хамтарсан бүрэлдэхүүнээр 3 чиглэлд малчин өрхүүдийн өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцсан байна. 523 толгой мал төллөсөн, хүндэрсэн, тулгамдсан асуудал гараагүй гэсэн дүн мэдээтэй байна.
Энэ 2020 онд сумын хэмжээнд 2 сургууль, 1 цэцэрлэгийн ой тохионо