Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Баг, хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт болж байна.

2017-05-08

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, "Ухаалаг засаг" төслөөс Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэстэй хамтран  баг, хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалтыг 2017.05.08-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Нийгмийн хамгаалал, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэдийн сайд А.Цогцэцэг нар оролцож үг хэллээ.  Хөвсгөл аймаг 126 багтай бөгөөд багийн засаг дарга нарын 60 орчим хувь нь 40 хүртэлх насны залуус, 62% нь дээд боловсролтой байгаа бол тэдний ердөө 18% нь эмэгтэйчүүд байна гэсэн тоо гарчээ. Багийн засаг дарга  бол төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид хүргэдэг гол хүмүүс бөгөөд улс орны тоон мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нэгтгэхэд тэдний хүч оролцоо өндөр байдаг юм. 2 өдрийн сургалтанд нийт 165 хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд Хүн амын мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн санг амжилттай хөтлөн явуулах боломж бүрдэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%