Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

2015-11-25

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 15.00 цагт ИТХ-ын даргын албан өрөөнд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааны тов зарлах тухай
2."Улсын тэргүүний Тариаланч"-аар тариаланч Нанзадын Тулгыг тодорхойлох тухай
3.ӨЭМТ-үүдийн нэгдсэн холбооны хүсэлт
4.Хөрөнгө актлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргав.
1/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Лхагва гарагийн 10.00 цагт хуралдуулахаар тогтлоо. Хуралдаанаар:
-Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2015 онд хийсэн ажлын тайлан
-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
-Сумын нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт үр дүн, 2016 оны зорилтын тухай
- Сум хөгжүүлэх сангийн 2015 оны ажлын тайлан
- Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны өнөөгийн байдал, 2016 оны төсвийн төсөл
-Орон нутгийн хөгжлийн сангийн биелэлт, үр дүн, 2016 оны санхүүжилтийг эрэмбэлсэн тухай
- Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Иймд хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслөө холбогдох байгууллага, хүмүүс цаг тухайд нь бүрэн зөв гаргаж, ИТХ-ын Ажлын албанд Төлөөлөгчдийн тоогоор гаргаж ирүүлнэ үү.
ИТХ-ын Ажлын алба
2015 оны 11 дүгээр сарын 24

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%