Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин зүйлийг хуульчилж өгөх нь юу юунаас чухал. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих тогтолцоог тодорхойлох, эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
