Өнөөдөр бол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх чухал алхам хийсэн түүхэн өдөр. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Мөрөн сумын ИТХ-ын ажлын албанаас Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчилах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор "АХА" тэмцээн зохион байгууллаа.


Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан байдаг юм.