Мөрөн сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран "Стандарттай Мөрөн" арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж байна.

Арга хэмжээгээр Стандартын тухай ерөнхий ойлголт, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын ач холбогдол, эрх зүйн орчин, Баталгаажуулалтын явцад илэрдэг нийтлэг үл тохирол, Хэмжилзүйн төрийн хяналт шалгалт, анхаарах асуудал, Эрүүл бус хүнсний хэрэглээ болон Өсвөр насныхны эрүүл мэндийн тулгалдсан асуудал зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хүргэнэ.
