Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-12

Өнөөдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тайлан ,2025 оны төсөвт санал хүлээж авах, эрэмбэлэх зэрэг асуудлыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✅Уулзалтад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга, хошууч Баттүшиг, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баасансүрэн, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбарын захирагч, хошууч Г.Бумцэнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Эрдэнэбат, Шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин, аймгын Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн прокурорын газрын Тамгын дарга Пүрэвдорж, ТЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь хэлтсийн дарга Эрдэнэбаатар нар хүрэлцэн ирж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлууд, төсвийн орлого бүрдүүлэлтэд хэрхэн хамтарч ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%