Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

2015-11-17

Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагт ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Л.Цэгмид, Тэргүүлэгч Ч.Алтанцэцэг, Б.Батбаяр, Э.Эрдэнэхуяг, Д.Лхагвасүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Төмөр болон Ажлын алба оролцлоо. Тус хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэгдсэнээс 1 асуудал хойшлогдож, 10 асуудал шийдвэрлэгдэв. Үүнд:
1.Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай - 2015 оны 1 сараас төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, хэрэгжилт 86%-тай гэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2. Баг шинээр хуваах тухай.- 2 баг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд дэмжсэн тогтоолоор саналаа хүргүүлэхээр тогтов.
3. ИТХ-ын ээлжит бус XII хуралдаан товлон зарлах тухай- Тус хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар батлав.
4. Хаяг дугаар олгох тухай- 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай "Уранмандал" хотхоны II байранд хаяг дугаар олгов.
5. Сургууль цэцэрлэг, ӨЭМТ-үүдийн хөрөнгө актлах тухай- Хот тохижилт, ДМЦС, II сургууль, Аваргууд сургууль, II, IV, VI, IX цэцэрлэг, ӨЭМТ-үүдийн нийт 80.041.024.84 төгрөгний хөрөнгийг актлах шийдвэр гаргав.
6, 7.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, санал дэмжих тухай тогтоолын төслийг ИТХ-ын дарга Тэргүүлэгчдэд танилцуулж, батлуулав.
8. Сумын ГХУСАЗСЗ-ийн ажиллах журмыг батлах тухай- Тогтоолын төслийг ИТХ-ын дарга Тэргүүлэгчдэд уншиж танилцуулан, батлагдав.
9. Төрийн дээд шагналд уламжлах тухай- Нийт 8 хүний шагналын материалыг Тэргүүлэгчид 100%-ийн саналаар дэмжиж, батлав.
10. 2015 оны төсөвт тодотгол хийх тухай- ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар оруулахаар тогтов.
МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА 2015.11.13
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%