Мөрөн хотноо "Хөвсгөл-Хөгжил" форум, Урлаг спортын их наадам 2015 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Мөн энэ үеэр Хөвсгөл аймаг Монгол улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагнагдсан нь Хөвсгөлчүүд бидэнд баярт үйл явдал боллоо. Цаашид аймаг, орон нутгаа хөгжүүлэх, дээшлүүлэхийн тулд хүн бүр хариуцлагатай, хичээл зүтгэл гарган ажиллаж амьдрах үүрэг хүлээхийн зэрэгцээ их урам зориг авлаа.