Сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн нар ИТХ-ын ажлын албаны зүгээс ажилд нь амжилт хүсч, 2024-2028 оны хугацаанд Мөрөн хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нягт хамтарч ажиллахаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.