Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хариуцлагатай нийгмийн төлөө гэрэл асаая” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сумын 14 багийн Баг зохион байгуулагч болон Хэсгийн ахлагчдад сургалт зохион байгууллаа.

Архины хор хөнөөлийг иргэдэд давтамжтайгаар хүргэх, Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг бууруулах, Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, 2024 оны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хулан сургалт мэдээллийг хүргэлээ.



