2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү 14 багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулж цаг үеийн асуудал болон хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө.
Хурлаар:

2024-2025 онд 14 баг дээр хийгдэх ажил, тулгамдаж байгаа асуудлаар санал хүсэлтээ ирүүлэх

Мөрөн хотын гэр хорооллын янданг 30% бууруулах ажлын хүрээнд дэд бүтэцтэй холбох болон зохион байгуулалтын ажлыг үе шаттай явуулах

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах,

“Start up” буюу гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн судалгааг гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Багийн Засаг дарга нарын санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


