Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

СУМЫН 2024-2034 ОН ХҮРТЭЛХ ДУНД ХУГАЦААНЫ АВТО ЗАМЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ 3 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА.

2024-11-08

Мөрөн Сумын Засаг даргын А302 дугаар захирамжаар байгуулагдсан сумын 2024-2034 он хүртэлх дунд хугацааны авто замын мастер төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг хэсэг өнөөдөр 3 дахь удаагаа хуралдлаа.
✅Дунд хугацааны авто замын мастер төлөвлөгөөгөөр нийт 46,54 км зам хийгдэхээс одоогийн байдлаар 41.89 км зам хийгдсэн ба 90%-тай хэрэгжсэн байна.
✅Мэргэжлийн байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор байгуулагдсан ажлын хэсэг үргэлжлүүлэн 2024-2034 он хүртэлх Мөрөн сумын авто замыг хөгжүүлэх дунд хугацааны мастер төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
✅Инженерийн шугам сүлжээтэй газруудад зам тавих трассыг хэрхэн төлөвлөх талаар мэргэжлийн байгууллагууд болох Хөвсгөл Ус Суваг ХХК Хөвсгөл Дулааны Станц - ТӨХК, Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар-ын төлөөлөлүүдтэй уулзлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%