Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН УУГУУЛ ОЛИМПЫН МӨНГӨН МEДАЛЬТ Б.БААСАНХҮҮГ СУМЫН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-08-14

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн мөнгөн медальт, 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүүг 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг дарга Х.Тайванбаяр болон сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн, ЗТГ-ын дарга Г.Нэргүй, Засаг даргын орлогч Ч.Батсүх нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
🇲🇳Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн түүхэн амжилтыг сумын удирдлагууд үнэлэн 10 сая төгрөгийн батламж гардуулсан ба түүний анхны багш дасгалжуулагч Б.Очирбат, А.Даваадорж нарт тус бүр 1сая төгрөгийн батламж болон дурсгалын зүйл гардуулан өглөө.
🇲🇳Эрхэм Тамирчны маань алдар үргэлж мандан бадарч байг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%