Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-10-31

Өнөөдөр Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баярхүү сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан төр захиргааны ахмад ажилтан А.Цогзолсүрэн, А.Цэрэндулам болон Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Төмөр нарыг урьж уулзалт хийлээ.
✅Тус уулзалтаар ахмадууд маань өөрсдийн үнэ цэнтэй зөвлөгөөг хүргэж, ажлын туршлагаа хуваалцсан ба ИТХ-ын даргын цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
✅А.Цогзолсүрэн нь 2004-2008 он, А.Цэрэндулам нь 2008-2012онд тус тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан бол Г.Төмөр нь 2000-2016 оныг хүртэл ИТХ-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бидний бахархал болсон эрхэм хүндтэй ахмадууд юм.
Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%