Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-10-28

 Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар Хуралдаан зохион байгуулагдаж байна. 

✅Хуралдаанд сумын 14-н багийн төлөөлөл болж сонгогдсон 28-н Төлөөлөгч оролцож байгаа ба дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд: 

🔰Сумын ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай

🔰Сумын ИТХ-ын Хуралдааны дэг батлуулах

🔰Зохион байгуулалтын асуудал

-Намуудын бүлэг байгуулах тухай

-Сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай

-Сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүн сонгох

-Сумын ИТХ-ын ажлын хороодыг байгуулах тухай

-Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 

✅Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар хамгийн ахмад төлөөлөгч  болох Мишкагийн Эрдэнэсайхан даргалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%