МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС 21 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.
Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сумын ИТХ-ын 21 ДҮГЭЭР хуралдаан Мөрөн сумын ЗДТГ-ын Иргэний танхимд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралдаанаар:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

Сумын ИТХ-ын Ажлын албаны Бүтэц орон тоо нэмэгдүүлэх тухай танилцуулга

“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.












