"ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ" ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн эрх тэгш оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах зорилгоор “Хандлагаа өөрчилье, хүлээн зөвшөөрье” үндэсний хэмжээний аян Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдаж байна.

Тус аяныг Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээл болон аутизмын зүрхний эмгэгтэй иргэдийн өөрт тулгамдаж буй асуудал, нийгмийн ялгаварлан гадуурхалт, эрх тэгш, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль эрх зүйн үйлчилгээ хүртээмжгүй байгаа асуудлыг нийгэмд тод гаргахад дэмжлэг үзүүлэх, тэднийг ойлгон таниулж, хүндлэн хайрлах, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулна.










