МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2023 ОНД ХИЙСЭН АЖЛАА ДҮГНҮҮЛЛЭЭ

Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь Иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, нутаг дэвсгэртээ үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлаа оновчтой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэн 2023 оны ажлаараа бусад салбар зөвлөлөө манлайлан дэд байр эзэллээ.