МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XX ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр сумын ИТХ-ын XX дугаар хуралдаан Мөрөн сумын ЗДТГ-ын Иргэний танхимд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралдаанаар:

Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөтөлбөр төсөл арга хэмжээний танилцуулга, явцын мэдээлэл

Төсвийн орлого бүрдүүлэлт 2024 оны сумын төсвийн өнөөгийн байдал

Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ОНӨХХК-ийн 2024 оны Бизнес төлөвлөгөөний танилцуулга

Сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулах гудамж талбай олон нийтийн газрын байршил тогтоох тухай

Сумын Гэмт хэрэг, Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.


















