Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН 14-Н БАГИЙН ИРГЭД НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 🔰Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасны даг

2024-03-29

МӨРӨН СУМЫН 14-Н БАГИЙН ИРГЭД НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
🔰Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасны дагуу Мөрөн сумын багуудын ээлжит хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд боллоо.
🔰Тус хуралдаанаар 2024 оны Сумын орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний мэдээлэл, 2025 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулгыг хийж иргэдээс санал хүсэлтийг нь авч ажиллаа.
🔰Мөн Сонгуулийн тухай хуулийн мэдээлэл, Мөрөн сумын Засаг даргын 100 дахь хоногийн тайлан, 2023 онд Мөрөн сумын Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний тайлан болон Нохой бүхий айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах талаар танилцуулж санал авах ажлыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%