ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМЫН 4 ЧИГЛЭЛД МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Мөрөн сумын ИТХ-ын даргын 09 дугаар захирамжийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг хаваржилтын нөхцөл байдалд үнэлгээ хийж сумын 4-н чиглэлд ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Мөрөн сумын ЗДТГ-аас өрнүүлж буй Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн малчин өрхүүдэд тусламж үзүүлэх "МАЛЧДАД ТУСЛАХ" аянд нэгдсэн албан байгууллага, ААН-ын тусламжийн эд зүйлсийг малчдад хүргэсэн ба одоогийн байдлаар Хаваржилтын нөхцөл байдал харьцангуй гайгүй, малын хотонд төлийн дуу цангинаж эхлээд байна.












