Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мөрөн сумын танилцуулга

2024-02-16

  Хоймор нутгийнхаа хилийг баганадсан  алдарт Улаан тайгаасаа эх аван үеийн үе, үрийн үрд зон олноон ундаалсаар ирсэн Дэлгэр их Мөрөн, Эрчмийн нуруу, Алдарт Бүрэнхаан, Дулаан хайрхан, Өндөр Ухаа, Уран-Мандал зэрэг нутаг нугийнхаа уул, ус, овоо толгод, булаг шандаар тойрон хүрээлэгдсэн энэ л дэлгэр баян нутаг усанд одоогоос 190-ээд жилийн тэртээ Мөрөнгийн хүрээ буюу Гандандаржаалин хийд үүсэн байгуулагдаж, тэнд 21 дуган, 2000 гаруй лам нар шавилан суусан томоохон хурал номын төв болсноор хүн ам олноор суурьших болжээ. Иймээс энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Дэлгэрмөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр аймгийн төвийг “Мөрөн” хэмээн нэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны  8-р сарын 1-ний өдрийн 104 дүгээр зарлигаар 7 хороо хорин, 836 өрх, 3200 хүн ам, 10,7 мянган малтай, дунд сургууль, малын их эмчийн салбар, хоршоо сүү тосны завод, сүүний тасаг, хүний их эмчийн салбар бүхий Мөрөн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1-р сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Сүхбаатарын  зам” нэгдлийг харъяалуулан Бүрэн сумыг шинээр байгуулж Мөрөн хороо захиргаанд аймгийн төвийг дангаар нь харъяалуулжээ. Ингэснээр Мөрөн хороо  захиргаанд 10 хороо бүхий 1650 өрхийн 11174 хүн ам, 8635 толгой мал, Худалдаа бэлтгэлийн анги, артель, хоёр цэцэрлэг, ясли, үйлчлэх тасаг, фото зургийн газар зэргийг шилжүүлсэн байна. Удалгүй  АИХ-ын  Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 26-ны өдрийн 136 дугаар зарлигаар Мөрөн нь орон нутгийн хот гэсэн алдрыг хүртсэнээс хойш эдүгээ 52 жилийн түүхэн замналыг туулан өнгөрүүлээд байна.

ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ: 10,290 га

БАГИЙН ТОО: 14

ХҮН АМЫН ТОО: 43441 

ӨРХИЙН ТОО: 12594 

ТҮР ОРШИН СУУГЧ: 6,728

ЕБС – 8

СӨБ- 19

Их дээд сургууль- 1

Политехник коллеж- 1

Өрхийн эмнэлэг - 5

НИЙТ ОРШИН СУУГАА ХҮН АМ: 50,169

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%