Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

НАМРЫН УЛИРАЛД ГАШУУН, ЭХҮҮН АМТЫГ ГОЛЛОЖ, ШИНЭ НОГОО ЖИМС ИДВЭЛ ТОХИРОМЖТОЙ

2022-09-26

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс намрын улиралд хэрэглэвэл тохиромжтой идээ ундааны жагсаалтыг танилцуулжээ. Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Уламжлалт анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.

Намрын улиралд тохирох идээ ундаа:

Амтлаг, гашуун,эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ

Үхрийн мах, ямааны мах түлхүү хэрэглэх

Шинэ ногоо зутан шөл, бүлээн ус уух

Сонгино, архийг цээрлэнэ.

Намрын улиралд баримтлах явдал мөр: Хэт халууцахгүй сэрүүн газар байх, биеийн хүчний ачааллыг хэвийн байлгаж, уурлаж бухимдахаас зайлсхийн бие хийгээд сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэйг зөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%