Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-09-26
Аймгийн хэмжээнд 2022 оны эхний 8 сарын байдлаар 1475 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 326, нийт 1483 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 322 тохиолдлоор тус тус буурсан байна. Харин нас баралтын 525 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 49 тохиолдлоор өсчээ. Нийт нас баралтын 20.2 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралтын 93 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30 тохиолдлоор өсчээ. Хорт хавдрын нас баралт 129 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор өссөн ба нийт нас баралтын 24.6 хувийг эзэлж байгаа талаар Аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.