Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-09-19
Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна. Айл өрхийн хувьд түлээ, түлшээ бэлтгэх нь хамгийн гол ажил байдаг. Өнөөдрийн байдлаар 1 портер машин түлээ 380-400 мянган төгрөгийн үнэтэй байна. Түлээний үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, модны нөөц бүрдүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс “Илч түлш аян”-ыг эхлүүлсэн. Мөрөн сум аяны хүрээнд энэ өвлийн нөөц 700 метр.куб буюу 140 гаруй портер саж нөөцөлжээ.
Нөөцөлсөн сажийг 9-р сарын 20-ноос буюу маргааш борлуулж эхэлнэ. Ингэхдээ 1метр.куб сажийг 70 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Та саж худалдан авах бол Мөрөн сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасгийн байцаагчдаас мэдээллээ аваарай