Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2022-09-19

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна гэж заасан байдаг. Хуулийн дагуу Мөрөн сумын ИТХ-ын зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Зөвлөл өнөөдөр хуралдлаа.

ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР:

-Сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн 2023 оны санал асуулгын эрэмбэ батлуулах

-2022 онд сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн өмчлөлийг тогтоох

-Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй газрыг тухайн харьяалал бүхий сургууль, цэцэрлэгт нь шилжүүлэх

- Хоршоо хөгжүүлэх сангийн журам батлагдсантай холбогдуулан журамд өөрчлөлт оруулах

-Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2022 оны хагас жилийн тайлан, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг энэ сарын 23-ны өдрийн хурлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%