Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-09-19
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Жишиг гудамж” төслийн хүрээнд 2021 онд 7,13-р багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр бохир усны шугам сүлжээний ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр "Эв ухат" ХХК ажиллаж 1,5 км цэвэр усны шугам болон 5,9 км бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэж өнгөрсөн 8-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Мөрөн сумын 7, 13-р багийн цэвэр бохир усны шугам сүлжээ ашиглалтад орж байгаатай холбогдуулан хэрэглээний талаарх мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран эдгээр багийн иргэдтэй уулзалт зохион байгуулна. Уулзалтыг 2022 оны 9-р сарын 26-нд 11 цагаас 7-р багийн иргэдтэй, 15 цагт 13-р багийн иргэдтэй Баг хөгжлийн төв дээр хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж мэдээлэл аваарай.