Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-13

Мөрөн сумын ИТХ:

-Хөдөө аж ахуй байгаль орчин экологийн хороо

-Эрхзүй нутгийн удирдлагын болон өргөдөл гомдлын хороо

-Төсөв санхүү эдийн засгийн хороо

-Хот байгуулалт дэд бүтцийн хороо

-Нийгмийн бодлогын хороо

-Ёс зүйн хороо гэсэн 6 хороотойгоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна. Хороо бүр чиглэл чиглэлээрээ мөрөн суманд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонслоо.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРОО-ны гишүүдэд Мөрөн суманд улс, аймгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын мэдээлэл, хөрөнгө оруулалтын ашиглалт, эвдрэл гэмтэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. Гишүүдээс хөрөнгө оруулалт нь царцсан дуусдаггүй ажлууд их байна, зарим компаниуд ажлын гүйцэтгэлээ хойшлуулж он дамжуулан хийж нэмэлт төсөв шаарддаг, мөн зарлагдаж байгаа тендерүүд бодитой тооцоололгүйгээс тендерт орох компани байхгүй ажил удааширдаг зэрэг олон санал хэллээ. Эдгээр болон бусад саналууд дээр ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%