Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮД МЭДЭЭЭЛЭЛ СОНСЛОО

2022-09-13

Мөрөн сумын ИТХ:

-Хөдөө аж ахуй байгаль орчин экологийн хороо

-Эрхзүй нутгийн удирдлагын болон өргөдөл гомдлын хороо

-Төсөв санхүү эдийн засгийн хороо

-Хот байгуулалт дэд бүтцийн хороо

-Нийгмийн бодлогын хороо

-Ёс зүйн хороо гэсэн 6 хороотойгоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

Төлөөлөгчдийг болон хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албанаас хороодын 2022 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, хөндлөнгийн хяналтын чиг үүргийг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нийгмийн бодлогын хороо гишүүнтэй. Мөрөн сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл, Сумын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааны явц, үр дүн, хүнсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар мэдээлэл сонсч цаашид хэрхэн хамтарч ажиллах, юун дээр илүү анхаарах талаар санал солилцлоо. Гишүүдээс “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болох, ХБХ-үүдийг тэгш хамран сургах, мөн төрөөс авах ёстой халамжийн үйлчилгээнд бүрэн хамруулах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах, бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгох, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарах зэрэг олон ажил хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хороодын гишүүд сургуулийн нэг ангид хэдэн хүүхэд сурч байгааг нарийвчлан гаргах, түр оршин суугчдын мэдээллийг гаргах зэрэг санал хэллээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%