Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ЭНЭ ДОЛОО СҮҮЛЧЭЭР НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРНО

2022-09-13

Ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж долоо хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9-р сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүртэл хүйтрэн. Өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%