Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-09-12
Мөрөн сум ХБНГУ-ын Барут Марк хоттой хамтын ажиллагааны хүрээнд ХАА-н болон ойн менежментийн тодруулбал хотын ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар хотын эко системийг сайжруулж хөрсний бохирдол, тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт уламжлахаар боллоо. Энэ ажлын санал дэмжигдвэл Мөрөн сумын ЗДТГ, “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК, Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллеж хамтран стандартад нийцсэн мод үржүүлгийн дадлагын талбай байгуулах, 4 улирлын өвлийн хүлэмж барих, цаашид Мөрөн сумын ногоон байгууламжид тарих гоёл чимэглэлийн мод бут үржүүлэх тарьц суулгацыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна