Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА ЭРХЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-09-12

Төлөөлөгчдийг болон хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албанаас хороодын 2022 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, хөндлөнгийн хяналтын чиг үүргийг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр Эрхзүй нутгийн удирдлагын болон өргөдөл гомдлын хороо хуралдаж эрхзүйн боловсролын талаар авч хэрэгжүүлж буй цогц бодлогын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнтэй танилцаж мэдээлэл авлаа. Мөрөн сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна. Цаашид төлөвлөгөө гарган хороод санал дүгнэлтээ гарган хамтран ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал “Архигүй Мөрөн” хөтөлбөрийг өргөжүүлэх, захын цагдаа ажиллуулах, сургууль орчмын камержуулалт, иргэдэд хууль эрх зүйн чиглэлээр мэдээлэл, мэдлэг өгөх зорилгоор “Мэдээллийн цаг”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, мөн сургууль орчмын дэлгүүрүүдэд тамхины хяналтын хууль хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих зэргээр хамтран ажиллахаар боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%