Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-09-07
Хөвсгөл аймаг өнгөрсөн хавар 15796 га талбайд үр тариа, 15231 га-д улаан буудай тариалжээ. Мөн 301 га-д төмс, 203 га талбайд хүнсний ногоо тариалсан бөгөөд аймгийнхаа хүнсний ногооны 23 хувь, төмсний 63 хувийг хангах төлөвлөгөөтэй байгаа талаар Аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Та бүхэндээ 2022 оны 9-р сарын 7-ны өдрийн байдлаар хүнсний зах дээр өргөн хэрэглээний хүнсний ногоо 1 килограмм нь хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгааг танилцуулья. -Төмс-1500 -Байцаа-2000 -Помидор-10000 -Өргөст хэмх-4000 -Лууван, манжин-2500 -Сонгино, хүрэн манжин, хүрэн байцаа килограмм нь тус бүр 3000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.