Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ХОРООД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-14

Төлөөлөгчдийг болон хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албанаас хороодын 2022 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, хөндлөнгийн хяналтын чиг үүргийг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО-ны гишүүд Сумын төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтын явц, үр дүн, Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний биелэлт үр дүн, мөн хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны явц, үр дүн, шилэн дансны хуулийн хэрэгжилтийн мэдээлэлтэй танилцлаа.

Гишүүд Сумын төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор үлдэж байгаа хугацаанд тодруулбал 2022 оныг дуустал орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүрээр нь биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах, газрын төлбөрийн орлогыг 100 хувь оруулах, үйл ажиллагааны орлого нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг санал хэллээ. Мөн Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын хороо ажиллуулах, төсөл аваад маш сайн хэрэгжүүлж байгаа иргэдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зэрэг санал гаргалаа. Төсөв санхүү, эдийн засгийн хорооны гишүүд орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн явц байдалтай энэ сард танилцана

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%