Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.НЯМДАВАА: БИД ХҮҮХДЭЭ ҮРГЭЛЖ СОНСОЖ, НАЙЗ НЬ БАЙХ ЁСТОЙ

2022-04-19

Томчууд бид тэр бүр хүүхдүүдээ сонсдоггүй. Тэр ч утгаараа хүүхдүүд маань юунд эмзэглэж, ямар орчинд сурч хүмүүжихийг хүсдэг, ямар асуудлууд их тулгамддаггийг мэддэггүй. Тэгвэл хүүхдүүдэд томчуудын нүдээр хараагүй олон асуудал байгааг хүүхдүүд Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваагийн ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдтэй хийсэн “СОНСОХ ӨДӨР”-ийн уулзалт ярилцлагын үеэр хэллээ. Уулзалт ярилцлаганд Эрдмийн далай цогцолбор сургууль, “Гурван-Эрдэнэ” сургууль, Титэм сургууль, Нутгийн аваргууд сургуулийн ахлах ангийн төлөөлөл сурагчид оролцлоо.

Сурагчидтай “Ахлах сурагчдад тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд сурагчдын цахим хэрэглээ, утаат тамхи, электрон тамхи хэрэглээ, сургуулийн орчин дахь үе тэнгийн хүүхдүүдийн дарамт шахалт, хорт зуршлаас ангид байх зэрэг олон сэдвээр ярилцлаа. Хүүхдүүд сургуулийн орчинд багш удирдлагууд хүүхдүүдээ сонсдог байх, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцдаг байх, гэр хорооллын гэрэлтүүлэг, нийтийн тээврийн асуудал, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх заал танхим хомс, хүүхдийн ордны үйл ажиллагааг сайжруулах тухайлбал зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гээд олон асуудлуудыг хэлж шийдэж өгөхийг хэллээ

Сургуулиудын төлөөлөл болсон сурагчид сургууль болон сумын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж танилцуулахаар боллоо. Мөрөн сумын ИТХ-ын дарга хүүхдүүдээ сонсож цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА ХҮҮХДЭЭ БАЙНГА СОНСОЖ, НАЙЗ НЬ БАЙГААРАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%