Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-03-30
"Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв" компанийн зам талбай хариуцсан 9 ажилтан 40 гаруй километр автозамын цэвэрлэгээ арчилгаа хариуцан ажилладаг. Сард 1,2 га талбай цэвэрлэх нормтой ч 1,8 га талбай цэвэрлэж байгаа юм байна. Зам талбай цэвэрлэх зориулалт бүхий тусгай зориулалтын автомаишнтай болсноор зам талбайн ажилтнууд нормын дагуу ажиллах боломж бүрдэж байгаа юм. Тусгай зориулалтын энэ машиныг Мөрөн сумын 2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 99,4 сяа төгрөгөөр авсан байна. Энэ автомашин нь 4 метр куб хогийн сав, 1,5 тоннын багтаамжтай усны савтай. Цагт 10 километр зам цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд хогийг шүүрдэж вакумаар соруулж цэвэрлэх юм.