Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 9-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-02-28

Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан өнөөдөр /2022.02.28/ хуралдлаа

Хуралдаанаар:

-Сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, хороодын ажиллах журам шинэчлэн батлах, ёс зүйн хорооны ажиллах журам батлах

-Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах

-Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах

-Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг танилцуулах, 2022 оны төлөвлөгөө, төсөв батлах

-Эхчүүдийг "Алдарт эх"-ийн 1, 2-р одонд уламжлах

-Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах

-Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах

-Мөрөн сумын ДМЦС-ийн сургалтын байрыг актлах санал дэмжих тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%