ХӨВСГӨЛ АЙМГИЙН 18 СУМАНД БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Манай аймаг нь улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн онд манай аймгийн Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг найман суманд бяслагийн үйлдвэр байгуулах 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Харин энэ онд нэмж Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах таван тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад байна. Орон нутагт бяслагийн үйлдвэр бий болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулах болж бүрдэнэ гэдгийг Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр мэдээллээ.