Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2022-02-16
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3-р сарын 3, 4-ний өдрүүдэд болно. Мөсний баярын гол чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан. Тэгвэл энэ жил Хөвсгөл, Улаанбаатар хотын урчууд хамтран хийхээр болжээ. Урьдчилсан байдлаар мөсөн урлалд 50-60 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа юм байна.