Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН 2021 ОНЫ УЛСЫН АВАРГУУД БОЛОН ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН САЙЧУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-02-14

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө Улсын хошой аварга малчин, Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил маймгаас Улсын аварга малчин 5, аварга саальчин 1, аварга тариаланч 1, аварга тариаланч хамт олон 1 шалгарлаа. УЛСЫН АВАРГА МАЛЧИН Арбулаг сумын Хавтага багийн малчин Ренчингийн Цогтцэмбэл Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Лунхайн Тэгшбаяр Улаан-Уул сумын Мунгараг багийн малчин Чойжингийн Бахийт Цагаан-Уул сумын Агар багийн малчин Банзайн Цэнд-Аюуш Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жамсрангийн Болдбаатар УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК тус тус шалгарсан.

Улсын аваргуудын болон төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнагдсан сайчуудын шагналыг БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж байгаа малчид, тариаланчиддаа болон төрийн шагнал хүртсэн сайчууддаа баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%