Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН 2021 ОНЫ ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧИД ШАЛГАРЛАА

2021-12-18

Мөрөн сумын ИТХ-ын 8-р хуралдаан буюу энэ оны отгон хуралдаан энэ сарын 17-нд хуралдсан. Хурлын төгсгөлд Сумын ИТХ-ын шилдэг төлөөлөгчдөө тодрууллаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлж, иргэд сонгогчдынхоо итгэлийг зүтгэлээр хариулж 2021 оныхоо ажил үйлсээр тэргүүлж төлөөлөгч Б.Батнасан, Б.Лхагвадорж, Б.Баярмагнай нар оны ШИЛДЭГ төлөөлөгчөөр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхан шатны нэгж болох ИНХ-ын үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулж ажилласан ИНХ-ын дарга нар болон Сум орон нутгийнхаа иргэдийн дуу хоолой болж, Сумын ИТХ-тай байнгын хамтран ажиллаж улс, аймаг, сумын хэмжээний бодлого шийдвэрт өөрсдийн үнэтэй санал, зөвлөмжөө хүргэн ажилладаг ИНБ-ын төлөөллийг шагнаж урамшууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%