Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ДЭЗЭРЭТ ОУ-ЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЭМНЭЛГИЙН БОЛОН ХҮНСНИЙ БАГЦ ХАНДАВЛАЛАА

2021-12-15

Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллага нь Монгол улсад 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөрөн суманд 2020 оноос хойш олон сайн үйлсийн ажил хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 10 гаруй буюу 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал өнгөрсөн 4 сард Аймгийн ЭМБ-д 10 гаруй сая төгрөгийн ковидын тест, хувцас хамгаалах хэрэгсэл өгчээ. Энэ жил мөн ЭМБ-д хамгаалалтын хувцас, маск, эмнэлгийн зөөлөн эдлэл, ковидын үед хэрэглэх эмнэлгийн хэрэглэл гээд 10 гаруй сая төгрөгийн хандив өгөхөөр бэлтгэжээ.

Ковидын улмаас орлого нь буурсан иргэддээ туслах зорилгоор өнгөрсөн жилээс "Хүнс багц" төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ жил Мөрөн сумын 30 өрхөд хүнсний болон ахуйн хэрэглээний багц олголоо.

Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллагаас манай аймагт Хараа зүйн төсөл хэрэгжүүлэх юм байна. Энэ төслийг "Орбис" ОУ-ын нүдний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм байна. Хагалгааны тоног төхөөрөмийг Аймгийн Нэгдсэн эмнэлэлгт хүлээлгэн өгсөн байна. Энэ төсөл 4 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Орбисын эмч нар манай аймгийн эмч нарт болорын хагалгаа хийх сургалт өгч байна. Төсөл үр дүнтэй хэрэгжснээр манай аймгийн эмч нар нүдний болорын жижиг хагалгааг орон нутагтаа хийх боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%