Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МАНАЙ АЙМГИЙН 5 СУМЫН 10 БАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ 14 ГОЛОМТ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

2021-12-14

Манай аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж 4-нд албан ёсоор батлагдсан. Өнөөдрийн байдлаар Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн 5 сумын 10 багт 14 голомт бүртгэгдээд байна. Эдгээр голомтын 9 голомт нь батлагдсан. 5 голомтын шинжилгээг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборитоид шинжлүүлэхээр илгээсэн байна.

2021 оны 12-р сарын 13-ны байдлаар 2804 мал шүлхийгээр өвчлөөд байна. Тодруулбал шүлхий өвчин гарснаас хойш өдөрт 200 гаруй толгой мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Шүлхий өвчин гарсан сумдад хөл хорио тогтоогоод байна.

Хөвсгөл аймагт шүлхий өвчин гарч тархалт өндөр байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллалаа. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, 23 сум 1 тосгоны Засаг дарга болон мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар уулзалт хийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар Аймгийн Онцгой комисс, мал эмнэлэг зээрэг холбогдох байгууллагуудаас шүлхий өвчин гарсан сумд болон голомтонд ажиллаж байна. Улсын Онцгой комисс, тагнуул зэрэг байгууллагаас ажлын хэсэг манай аймагт ажиллах юм байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%