Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

2022 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИХ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ГОЛ ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД...

2022-01-04

Ирэх сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөнө. Ажил олгогч, ажилчны хоорондын зарим нэгэн маргаантай харилцааг Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар зохицуулсан. Хуулийн гол зохицуулалт болоод шинээр нэмэгдсэн онцлог заалтуудын талаар мэдээлэл хүргэж байна.

-Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрхийнх нь зөвшөөрөлгүйгээр илүү цагаар ажиллуулж томилолтоор явуулахгүй байх

-Шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт нь 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгоно

-Гэрийн үйлчлэгч, дагалдан болон туршилтын ажилтан, туслах малчны хөдөлмөрийн харилцааг баталгаажуулна

-Үл өрсөлдөх үүрэг гэсэн зүйл шинээр орсон

-Ажилтанд цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгнө

-Шөнийн цагаар ажилласан ажилтныг амраагаагүй бол цалинг 1,2 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалтууд тусгагдаад байна.

ҮЛ ӨРСӨЛДӨХ ҮҮРЭГ гэдэг зүйл нь тухайн байгууллагын нууцлалыг мэддэг ажилтантай байгуулах ГЭРЭЭ юм.

Харин ажилтанд олгох сахилгын шийтгэлийн тухайд өмнө нь 3 заалтаар энэ асуудлыг шийддэг байсан. Тэгвэл шинээр мөрдөгдөж эхлэх хөдөлмөрийн тухай хуулинд 5 заалт тусгасан байна. Тодруулбал:

  1. Хамт олонд хэлэхгүйгээр хаалттай сануулах
  2. Хамт олны дунд нээлттэй сануулах
  3. Үндсэн цалинг 3 сарт хүртэлх хугацаагаар 20 хуртэлх хувиар бууруулах
  4. Албан тушаал бууруулах
  5. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн заалтууд оржээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%