Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ИРГЭНИЙГ БИЧИГ АВЧИР ГЭЖ ШААРДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

2021-12-10

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиуд батлагдсанаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Тодруулбал иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт хуульд орсон. Мөн энэ хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа юм байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаалах бөгөөд төрийн албан хаагч иргэний хувийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очих зэргээр мэдэгдэнэ. Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл e-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт хийгдээд бэлэн болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%