Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2021-12-09
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулжээ. Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдсанаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах юм. Мөн тархины үхэлтэй донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой гэж ЭМЯ-наас мэдээллээ.