Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2021-12-08
Монгол Улсын Төсвийн тухай хуульд сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Мөрөн сумын 2022 оны төсвийн төслийг 2021.12.08-ны өдөр өргөн барилаа. Мөрөн сумын 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа хог хаягдлын менежментийг сайржуулахад гол хөрөнгө оруулалтыг тусгажээ. Өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.
Төсвийн төслийг 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдах сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн батална.