Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2021-12-08
2022 онд ойгоос хэрэглээний болон түлээний мод, хагас боловсруулсан модыг гадагш гаргахыг 100% хориглох шийдвэр гаргалаа. Харин орон нутгийн ААН, иргэдээ модон материалаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжийг нээлттэй үлдээлээ. Тодруулбал модны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон нутгийн иргэн, ААНБ-ууд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хашаа орон сууцтай болох, бүтээн байгуулалтыг дэмжихээр боллоо.
Мөн малчин иргэдийн хэрэгцээнд хэрэглээний модны 40-өөс доошгүй хувийг зарцуулахаар хуваарилалт хийжээ.